Саяхан Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз Ц. Оюундарийн бүтээл “Дүрвэгсдийн жимээр” хэмээх баримтат кино толилуулав. Уг кинонд хэдэнтээ дурдагдсан, бичлэг яриа нь мөн гарсан Жамбалдорж ламтанд миний бие 2009 онд золгон, бичил ярилцлага авч байсан юм. Тэгэхэд ламтан зуун насыг зооглоод байлаа. Өдгөө монголчууд АНУ-д олон болсон боловч төмөр хөшигний үед яг тусгаар тогтносон Монгол улсаас ирсэн хүн гэвэл хэдий шууд ирээгүй боловч Дилав хутагт, Жамц гуай хийгээд энэхүү Жамбалдорж лам нар л байлаа. Тиймээс энэ хүний яриа бол АНУ дахь монголчуудын анх үеийн түүх болох юм. Энэ уулзалтаас хойш гурван жилийн дараа ламтан 103 насандаа жанч халсан билээ. Ингээд 2009 онд уулзаж ярилцсан тэрхүү сурвалжилгаа та бүхэнд хүргэж байна.

АНУ дахь Монгол Соёлын Төвөөс Элчин Сайдын Яамтай хамтран Вашингтон хотноо жил тутам Олон Улсын Монгол судлалын бага хурал зохион байгуулсаар арван жилийн нүүрийг үзжээ.

Номын Гутгаар бүлэгт Рамстедт Монголд хийсэн бүх судалгаа, бичиж авсан ардын аман зохиол, цуглуулсан ном судар, эд өлгийн зүйлээ Оросын төмөр замын хулгайчид алдсан тухай харамсалтай мэдээ бий.

Бидэнд өвөг дээдсийн маань туурвисан ном судар бас чиг арвин үлдэж. Гэвч ном сударт хэрхэн амьдрахыг ягштал заасан онол, сургаал голдуу үлдсэн болохоос чухам жирийн монголчууд юу бодож, хэрхэн сэтгэдэг байсныг бас тодорхой уншаад хэлчихэд амаргүй. Ард түмний ийм сэтгэлгээ харин тухайн үед гадаадаас жуулчлан ирж байсан аялагчдын тэмдэглэлд үлдэх нь бий.

“Пэхээняан” гэж гацалгүй, “лямбда” гэж нялцайлгүй, гадаад үгийг галиглах дүрэмтэй болчихмоор байна

Урлаг судлалын ухааны доктор Лувсангийн Сономцэрэн агсан тэртээ 1988 онд “Ойрад оршихуйн судар” бүтээлээ бичиж дуусгаад, хэвлэлтэд бэлэн болгосон байсан ч хэвлүүлж амжилгүй халин оджээ.

Төв нь та биднээс 27 мянган гэрлийн жилийн тэртээд орших олон тэрбум оддын бөөгнөрөл тэнгэрийн заадас шөнийн тэнгэрт тал дугуй татуулан гэрэлтэх нь энгүй огторгуйн өчүүхэн цэг бөмбөрцөг дээр орших хүмүүн бидэнд итгэл найдвар бэлэглэх зам мөр,

Нэрт эрдэмтэн Густав Йон Рамстедт Монголд анх удаагаа 1898 онд айлчилсан юм.Казань хотноо Монгол явах бэлтгэлээ базааж, Монгол хэл сурахаар ном, сурах бичиг, толь бичиг цуглуулж эхэлжээ.

Холлиувүүдийн нэрт найруулагч Гэйвин О’Коннор өнгөрсөн Пүрэв гараг буюу 10 сарын 7-ны өдөр Вашингтон Ди Си хотноо хүрэлцэн ирж, сэтгүүлч голдуу цөөхөн хүний хүрээнд “Нягтлан бодогч” киногоо үзүүлэн, уулзалт ярилцлага хийлээ.

Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсонМонгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Америкийн Монгол Судлалын Төвийн урилгаар, 2016 оны 9 сарын 23 -ны Баасан гарагт Пеннсилваниагийн их сургуульд лекц уншлаа.

АНУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монгол оюутнуудын дунд “Надад хэлэх үг байна” нэртэй илтгэлийн тэмцээн болдог юм. Анх Лос-Анжелос хотоос гараагаа эхэлсэн уг тэмцээн хот хотыг дамжин явсаар энэ жил долоо дахь удаагаа, Дэнвэр хотноо энэ амралтын өдрүүдээр зохион байгуулагдаж байна.


АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд спортын олон төрлөөр аваргаа шалгаруулдгаас хөлбөмбөгийн тэмцээн нь оролцогчдын тоо, тэмцээн үргэлжлэх хугацаа зэргээрээ аргагүй ялгардаг юм.

Хуучиндаа дуртай нэг нь цаг сайхан байсан, одоо гэнэт мууджээ л гэнэ. Хүн гэж амьтан мөс гэдэг юмтай байсан, тэр нь одоо үгүй болж л гэнэ. Шинэ юманд элэгтэй нь болохоор учиргүй муухай байсан нийгэм, амьдрал өдгөө сайхан болжээ л гэнэ. Техник технологи хөгжөөд хүн гэж амьтны хөл хөсөр, гар газар хүрсэн юм байх.

АНУ-ын нэрт хэл шинжээч С.И.Хаяакавагийн хүүрнэсэн нэгэн үлгэр өнөөгийн Монголын улстөрчдөд нэгийг бодуулж, хоёрыг сануулмаар санагдсан тул эрхэм уншигч Танд хүргэе.

Ачаалж байна ...