1994 онд Улсын багшийн их сургуулийг монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 1996 онд магистр, 2002 онд докторын зэргийг монгол хэл шинжлэлээр хамгаалсан. 1994-2002 онд болон 2009 онд УБИС-ийн Монгол судлалын сургуульд багш. 2001-2002 онд Истанбулын их сургуульд судлаач. 2002-2007 онд Индианагийн их сургуульд зочин судлаачаар тус тус ажилласан. Өдгөө: АНУ-ын Төрийн Департаментын Гадаад харилцааны дээд сургуулийн багш. Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтнээр ажиллаж байна.


НИЙТЛЭЛҮҮД

Яруу найргийн орчуулга гэгч санаан зоргоор хийчих амар ажил биш. Жирийн эхийг үгчлэн, эсхүл утгачлан буулгахад санаа нь шууд илрэх бол яруу найргийг яг тэр чигээр нь буулгавал яруу гэдэг утгаа алддаг бөгөөд харин толгой сүүл холбон шүлгийн хэмнэлийг нь хадгалан орчуулах аваас зайлшгүй үг нэмж, хасах, ойролцоо утгатай өөр үгээр орлуулах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл дэндүү яруу сайхан орчуулга худлаа тал руугаа, үнэн зөв орчуулга харин сонсголонгүй тал руугаа байдаг гэсэн үг. Гэвч хэцүү байдаг гээд орчуулахгүй байна гэвэл бүр утгагүй.

Арваад жилийн өмнө нэг хошин жүжиг үзэж байсан юм. Залуус цэрэгт явах гээд, нутгийнхаа охидтой сүүлчийн удаа цүү хаяж тоглоно. Цүү шидэгч этгээд ганц л юмыг байнга сануулна: “Гол нь цүүндээ биш шүү манайхаан”. Нэг цайлган нөхөр цүү хаяж тоглож байгаа мөртлөө гол нь цүүндээ биш гээд байгааг ер ойлгохгүй: Тэгээд юундаа юм бэ, манайхаан? гээд л асуугаад байх.

Монгол хөөмийн өв АНУ-д

Яруу найрагч Долгорын Нямаа гуайн энэ сайхан шүлэг хөөмийн аялгуу болоод, франц залуугийн амнаас эгшиглэх нь нэн өвөрмөц сонстов.

Манай уншигчдын нэгээхэн хэсэг нь өдгөө Финландын нэрт эрдэмтэн Рамстедтай танилцсан буй. Түүний Монголд аялсан сонирхолтой тэмдэглэлийг “Дорно этгээдэд долоон удаа” нэрээр монгол хэлнээ орчуулан гаргаад удаагүй байна. Одоо тэгвэл та бүхэндээ нэрт монголч эрдэмтэн Поппегийн “Дуртгал”-ыг өргөн барихад бэлэн боллоо.

Болор дуран 2.0 авч суулгалаа. Дажгүй шүү. Тун зөв засаад байна.Өмнө бас тиймэрхүү програм хэрэглэж үзэж л байлаа. Зарим үгийг буруу засаад байдаг юм. Болор дурангаас одоогоор миний бие алдаа олж хараагүй л байна. Тэгээд үсгийн дүрмийн талаар, үсгийн дүрмийн талаарх иргэдийн санаа бодлын талаар жаал бодон суулаа.

Монгол Улсын Ардын жүжигчин, морин хуурч Цэндийн Батчулуун хоёр жилийн өмнөх яг энэ өдөр буюу 2015 оны 2 сарын долооноо тэнгэрийн оронд заларчээ.

Бидний багад эцэг эхчүүд ном их уншлаа гэж загнадаг байж билээ. Ялангуяа орондоо ном аваад шургавал нүд муудна хэмээнэ. Тэгэх тусам нь улам л уншдаг байлаа. Идэхийг хориглосон жимс хамгийн амттай нь байдаг гэгч л болж байж дээ, одоо бодоход. Арван таван наст капитан, Капитан Грантын хүүхдүүд, Монте Кристо гүн, Морь унасан толгойгүй хүн гэж адал явдал хөөж, овоо хөөрхөн хүүхэд шиг эхэлснээ Ги де Мопассаны өгүүллэгүүд, Бальзак, Хюгог хүртэл уншчихдаг байлаа.

Саяхан Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз Ц. Оюундарийн бүтээл “Дүрвэгсдийн жимээр” хэмээх баримтат кино толилуулав. Уг кинонд хэдэнтээ дурдагдсан, бичлэг яриа нь мөн гарсан Жамбалдорж ламтанд миний бие 2009 онд золгон, бичил ярилцлага авч байсан юм. Тэгэхэд ламтан зуун насыг зооглоод байлаа. Өдгөө монголчууд АНУ-д олон болсон боловч төмөр хөшигний үед яг тусгаар тогтносон Монгол улсаас ирсэн хүн гэвэл хэдий шууд ирээгүй боловч Дилав хутагт, Жамц гуай хийгээд энэхүү Жамбалдорж лам нар л байлаа. Тиймээс энэ хүний яриа бол АНУ дахь монголчуудын анх үеийн түүх болох юм. Энэ уулзалтаас хойш гурван жилийн дараа ламтан 103 насандаа жанч халсан билээ. Ингээд 2009 онд уулзаж ярилцсан тэрхүү сурвалжилгаа та бүхэнд хүргэж байна.

АНУ дахь Монгол Соёлын Төвөөс Элчин Сайдын Яамтай хамтран Вашингтон хотноо жил тутам Олон Улсын Монгол судлалын бага хурал зохион байгуулсаар арван жилийн нүүрийг үзжээ.

Номын Гутгаар бүлэгт Рамстедт Монголд хийсэн бүх судалгаа, бичиж авсан ардын аман зохиол, цуглуулсан ном судар, эд өлгийн зүйлээ Оросын төмөр замын хулгайчид алдсан тухай харамсалтай мэдээ бий.

Бидэнд өвөг дээдсийн маань туурвисан ном судар бас чиг арвин үлдэж. Гэвч ном сударт хэрхэн амьдрахыг ягштал заасан онол, сургаал голдуу үлдсэн болохоос чухам жирийн монголчууд юу бодож, хэрхэн сэтгэдэг байсныг бас тодорхой уншаад хэлчихэд амаргүй. Ард түмний ийм сэтгэлгээ харин тухайн үед гадаадаас жуулчлан ирж байсан аялагчдын тэмдэглэлд үлдэх нь бий.

“Пэхээняан” гэж гацалгүй, “лямбда” гэж нялцайлгүй, гадаад үгийг галиглах дүрэмтэй болчихмоор байна

Урлаг судлалын ухааны доктор Лувсангийн Сономцэрэн агсан тэртээ 1988 онд “Ойрад оршихуйн судар” бүтээлээ бичиж дуусгаад, хэвлэлтэд бэлэн болгосон байсан ч хэвлүүлж амжилгүй халин оджээ.

Төв нь та биднээс 27 мянган гэрлийн жилийн тэртээд орших олон тэрбум оддын бөөгнөрөл тэнгэрийн заадас шөнийн тэнгэрт тал дугуй татуулан гэрэлтэх нь энгүй огторгуйн өчүүхэн цэг бөмбөрцөг дээр орших хүмүүн бидэнд итгэл найдвар бэлэглэх зам мөр,

Нэрт эрдэмтэн Густав Йон Рамстедт Монголд анх удаагаа 1898 онд айлчилсан юм.Казань хотноо Монгол явах бэлтгэлээ базааж, Монгол хэл сурахаар ном, сурах бичиг, толь бичиг цуглуулж эхэлжээ.

Ачаалж байна ...